Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Нийт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ.Мөн 39 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 2481 боллоо. Сая бүртгэгдсэн 8 хүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, 5 нь нийслэлд бүртгэгдлээ. Нийслэлд бүртгэгдсэн 5 хүний ойрын хавьтлаас 4 хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байна.