Өнөөдөр коронавирусын 67 тохиолдол бүртгэгдлээ. Коронавирусын өвчлөл өндөр байгаа ч урлагын тоглолтууд болох нь тодорхой байна. 2021 оны гуравдугаар сарын 6-8 ны өдрүүдэд найман газарт 11 тоглолт зохион байгуулахаар төлөвлөгдөж билетээ худалдаанд гаргажээ. Эдгээр тоглолтуудаас МҮЭСТО 15 цагт товлогдсон нэг тоглолтын билет нь борлогдоогүй учир цуцлагдсан байна. Тоглолтуудыг цуцалж болох эсэхийг албаныханаас тодруулахад хяналт тавин ажиллана, билетээ борлуулалтад гаргасан учраас цуцалж болохгүй гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна