Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа. Эдгээрт 14:00 цагийн байдлаар нийт 8434 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Тодруулбал, Багануур дүүрэгт 442, Баянгол дүүрэгт 1421, Баянзүрх дүүрэгт 2263, Налайхад 306, Сонгинохайрхан дүүрэгт 742, Сүхбаатар дүүрэгт 793, Хан-Уул дүүрэгт 1261, Чингэлтэй дүүрэгт 1206 иргэн вакцинд хамрагдлаа.
Дархлаажуулалт 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна