Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг энэ сарын 14-ний хүртэл зогсоолоо

О.Шүрэнцэцэг
2021/03/11

Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ. Улаанбаатар хотод коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна. Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байх аж. Нийт иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, хайртай хүмүүсээ аюулт вирусээс хамгаалан, Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлж өндөр хариуцлагатай байхыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20