Өчигдөр нийт 19318 шинжилгээ хийж, 169 тохиолдол бүртгэгдэж 3833 боллоо. Бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан ба нийтдээ 2955 эдгэрч халдвар авсан иргэдийн 77 хувийг эзэлж байна. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байршлууд нийт зургаан дүүрэгт бүртгэгдлээ. Тодруулбал
Баянзүрх дүүргийн 5, 16 хороо,
Баянгол 7,12,11-р хороо,
Сүхбаатар 11-р хороо,
СХД 9,12 хороо,
Чингэлтэй 6-р хороо
Хан-Уул 3, 21-р хороонуудад бүртгэгджээ.