СХД-ийн 43-р хорооны нийтийн байрны гаднаас мэдээллийг шууд дамжуулан үзүүлсэн байдаг. Тодруулбал гурав хоногийн өмнө шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг тусгаарлаагүй. Байрыг нь хамгаалалтад аваагүйгээс тус байрныхан ажилдаа хэвийн явж, халдвар тархах эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Тэгвэл саяхан тухайн халдвар авсан иргэн рүү ХӨСҮТ-ээс холбогдож “хувцсаа бэлдээрэй, таныг тусгаарлахаар боллоо” гэж холбогджээ.
Гол асуудал нь халдвар илэрсэн тус нийтийн байранд хөл хорио тогтоогоогүй бөгөөд оршин суугчид зарим нь өөрсдийгөө тусгаарлаж, харин зарим нь ажилдаа явж байгаа нь халдвар тархах гол эрсдэл бий болгож байж болзошгүй байна. Тухайн халдвартай иргэний ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлах эсэх асуудлууд анхаарал татсан хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна