Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас хатуу хөл хорио тогтоохоор болсон тухай айкон.мн сайт мэдээлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна