Хөвсгөл: Цэцэрлэг суманд халдвар авсан иргэдийг 20 километр зайд машинаар тууж эмнэлэгт хүргэжээ

Н.Мижидмаа
2021/03/20

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусын тохиолдлууд нэмэгдэж бүртгэгдсээр байгаа юм. Цэцэрлэг суманд халдвар авсан иргэн, сэжигтэй тохиолдлын хоёр иргэнийг сумын эмнэлэгт тусгаарлах явцдаа 20 километр зайд алхуулж араас нь цагдаагийн машинтай туусан талаар сэжигтэй тохиолдлоор тус сумын эмнэлэгт очсон 38 настай иргэн Ц.Отгонбаяр манай сайтад хандлаа.

Сайн байна уу? Болсон явдлыг эхнээс нь бидэнд ярьж өгөхгүй юу?

-Сайн сайн байна уу? Миний хувьд Цэцэрлэг сумаас 50 километр зайд байрлах "Шаварын гол" гэдэг газар нөхөр, таван настай хүүхдийнхээ хамт  мал маллаж амьдардаг, малчин эмэгтэй. Манайх нүүх болоод хүн хүч муутай болохоор сумын төвд байдаг Ш гэдэг найзаараа туслуулахаар ирүүлээд байсан юм. Гэтэл найзын маань шинжилгээний хариу  эерэг гарсан гэдгийг сонссон. Манай гэр бүлийнхэнээс  шинжилгээ авч, миний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан юм шиг байна лээ. Тэгээд манайд ирсэн найз Ш бид хоёрыг эмнэлгээс яриад сумын эмнэлэгт тусгаарлахаар болсон гэдгээ утсаар хэлсэн.

Танай найз, та хоёрыг эмнэлэг рүү авч, явж тусгаарлахдаа  хэрхэн тусгаарласан бэ?

-Яг л мал тууж байгаа юм шиг хандсан. Эмнэлгээс яриад бид нар хол газар луу явах боломжгүй, өөрсдөө машинтай ир гэсэн. Манай нөхрийн машин асахгүй, нөхрийн мотоциклоор бид гурав даваа хүртэл яваад нөхөр маань буцсан. Сандарч таван настай хүүхдээ гэртээ үлдээчихсэн байсан учир нөхрөө гэр лүүгээ буцаасан. Харин сумын төвөөс эмнэлгийн пургон, цагдаагийн жийптэй ирсэн. Биднийг суулгах боломжгүй гээд араас цагдаагийн машин нь дагаад, бид хоёрыг хонь мал тууж байгаа мэт цонхоороо жаахан хурдан яваарай гээд алхуулсан.

Та хоёр тухайн хүмүүсээс шаардаж үзсэн үү?

-Эмнэлгийн хүмүүсээс нь шаардахаар уурласан. Өөрсдөө суухгүй алхаад явна гэсэн гэж хүмүүст хэлсэн байсан. Тухайн үед Эмнэлгийн машин нь түрүүлж яваад, цагдаагийн машинд нь хоёр хүн сууж явсан.  Нэг нь цагдаа, нэг нь жолооч нь юм шиг байсан. Үнэхээр их гомдож байна. Миний PCR шинжилгээний хариу орой гарна. Би батлагдсан тохиолдол биш. 

Эмнэлгийн машин нь та хоёрыг суулгах гэж очоогүй юм уу? 

-Мэдэхгүй, дотор нь цагаан өнгийн зориулалтын хувцсаа өмссөн хүмүүс байсан. Эмчийг нь танихгүй юм билээ. Мөрөнгөөс ирсэн эмч гэсэн. Биднийг алхуулах гээд цагдаагийн машинд даатгаж үлдээгээд сумын төв рүү эмнэлгийн пургонтойгоо түрүүлээд явчихсан. 

Хэдэн цаг тийм байдалтай алхсан бэ? 

-Бараг хоёроос гурван цаг алхсан. Толгой, хөл өвдөөд ядарсан ч араас машин явж байгаа болохоор амрах эрхгүй явсан.  

-Та хоёр цагдаад нь ядраад байна,амраад явъя гэж хэлж үзсэн үү? Юу гэж хэлсэн бэ?

-Хэлээгүй, суулгахгүй юм байхдаа гэж дотроо бодож маш их гомдсон. Бид хэрэг хийсэн хүмүүс биш шүү дээ. Эмнэлгийнхэн нь хамгаалах хувцсаа өмсчихөөд суулгаад явж болно шүү дээ. Гэтэл тэгээгүй, бид хонь мал шиг байсан. Хонь малаа ч бид нар тийм харгисаар хариулахгүй шүү дээ. Ядартлаа бараг 2,3 цаг  алхаад явж байтал манай сумын хоёр халдвартай хүн хувийн машинаараа сумын төвийн эмнэлэг рүү явж таараад сумын эмнэлэг ортол тэр хоёр хүний машинд суугаад дайгдсан. 

-Одоо байгаа нөхцөл байдал нь ямархуу байна?

-Одоо сумынхаа эмнэлэгт тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний хариу өнөө орой гарна гэсэн учир хүлээгээд сууж байна. Толгой их өвдөж байна. Шинжилгээний хариу ямар гарахаас шалтгаалж эмчилгээ хийх үгүйгээ шийдэх байх.

Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20