Guardian: Цар тахлын үеэр Ази гаралтай хүмүүс рүү дайрч давшлах нь эрс нэмэгдсэн

Admin
Өчигдөр

АНУ-д цар тахлын үеэр Ази гаралтай хүмүүс рүү дайрч давшилсан 3800 тохиолдол бүртгэгдээд байгаа тухай “The Guardian” сонин бичсэн байна. Эдгээр 3800 тохиолдол нь зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлууд, Ази гаралтай хүмүүсийн нууж өнгөрүүлсэн тохиолдлуудыг оруулбал үүнээс хавьгүй их тоо гарна гэдгийг хүчирхийлэл, гадуурхал, мөрдлөгийн тохиолдлуудын судалдаг “Stop AAPI Hate” төрийн бус байгууллагын шинжээчдийн онцолсон байна.

 Тус ТББ-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан илтгэлд дурдсанчлан 2020 оны гуравдугаар сарын 19-өөс  2021 он хоёрдугаар сарын 28-ны хооронд АНУ-ын бүх 50 мужид Ази гаралтай америкчуудыг үг хэлээр дайрч доромжлох, зарим үед биед нь халдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, нийт тохиолдлын 68 хувь нь үг хэлээр дайрч доромжилсон бол 11,1 хувь нь биеийн хүч хэрэглэн дайрсан.

 Түүнчлэн Ази гаралтайн улмаас ажлын байран дээрээ доромжлуулсан, нийтийн тээврийн хэрэгсэл болон олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглосон, эд зүйлс ба орон байрыг нь эвдэлж сүйтгэсэн тохиолдлууд олон бүртгэгдсэн байна.

 Тухайлбал, Калифорни мужийн Оклендад өмнө нь Ази гаралтай ахимаг насны хүмүүс рүү элдвээр дайрч доромжилсон хэрэгт бүртгэгдэж байсан цагаан арьст хүн дайрсны улмаас 75 настай Хонконг гаралтай эрэгтэй нас барсан. Мөн энэ онд Вича Ратанапакди гэгч 84 настай Тай гаралтай хүн шалтгаангүй дайралтын золиос болж амиа алдсан гэх мэт хэрэг олон гарсан байна.

 Мөн энэхүү илтгэл гарсны дараахан гуравдугаар сарын 17-нд Роберт Аарон Лонг гэгч 21 настай, цагаан арьст залуу Жоржиа мужийн Атланта хотын орчим Ази гаралтай хүмүүсийн ажиллуулдаг массажны салон руу зэвсэглэн халдаж, найман хүнийг буудсан хэрэг гарсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20