Путин тайгад амарч, Байден шатан дээр бүдэрчээ


АНУ-ын Ерөнхийлөгч Байден “алуурчин” гэж нотлох баримтгүй гэнэдүүлэн дайрахад нь эрүүл мэндийг хүсэн ерөөж, уран үгээр хариу мэх хийгээд дэлхийн нийтээс өндөр үнэлгээ авсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрүүдийг тайгад өнгөрүүлсэн байна. Путин нь Батлан хамгаалахын сайд Шойгугийн хамт тайгаар цас туучин явган аялж, эрүүл агаарт хамт цай ууж, зургаа татуулжээ.

 Ийнхүү жүдочин Путиныг уулын энгэрт цас туучин амрах зуур АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онгоцны шатан дээр бүдэрч олныг гайхшируулаад авчээ. Тэрээр онгоцны шатан дээр гурав дараалж бүдэрсэн явдалд олон нийт ихэд сэтгэл зовнисон байна. Хариуд нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Карин Жан-Пьер нь Ерөнхийлөгчийн салхинаас болж шатан дээр бүдэрсэн гэж тайлбарлажээ. Тэрээр “Гадаа их салхитай, хүчтэй салхитай байгааг бүгд мэдэж байгаа. Би өөрөө ч шатаар өгсөж яваад золтой уначхаагүй” гэжээ. Үүнээс гадна Байден сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ дэд Ерөнхийлөгч Камала Харрисийг “Ерөнхийлөгч КамалаХаррис” гэж хэлээд, андуурч хэлснээ ч засаж залруулалгүй үргэлжлүүлэн ярьсан явдал сэтгүүлчдийн анхаарлыг ихээр татжээ. 

 Ийнхүү Байден бүдэрч, орлогчоо өөрийнхөө тушаалд орсон мэтээр ёрлож байгаа нь түүнийг шүүмжлэгчдийн бах тавыг хангаж байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. АНУ-ын Конгрессын гишүүн Мэтт Гаец нь “КамалаХаррис нь Жо Байдентай гар барих бүрдээ судсыг нь барьж шалгаж байдаг гэдгийг Вашингтонд бүгд мэддэг” гэж ёжилжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 49 минутын өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 19 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 23 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр