Архангай: Долоон сумын сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

Н.Мижидмаа
2021/03/25

Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай)-д шилжүүлэв.
Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоов.
Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглов.
Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоов.
 Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар боллоо.
18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа.
 Аймаг, сум хоорондын хяналтын постын тоог нэмэгдүүлж, хүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хяналтад бүрэн авахыг үүрэг болгов.
 Батлагдсан тохиолдлын гарал үүсэл, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийхийг Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтсийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.
 Тусгаарлах байранд тодотгол хийж, аж ахуйн нэгжийн дарга нартай уулзаж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Төлөвлөлтийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Архангай аймгийн ЗДТГ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20