Хариуцлагагүй залуусыг өөгшүүлэх гэж зээлийн мэдээллийн сан оршдоггүй


Монголын залуучуудын холбооныхон Монголбанкны үүдэнд жагсаж, “Бидний зээлийн хар түүхийг нэг удаа өршөөж өг” хэмээн шаардав. Ковид-19 цар тахлаас үүдэн залуучуудын амьдрал хэцүү байгаа учраас тэд зээлийн хар түүхээс өршөөгдөх ёстой гэж үзэж байгаа аж. Гэхдээ бодит байдалд ковид-ын нөхцөл байдал зөвхөн залуучууд төдийгүй Монголын нийгэм даяар хүндээр тусч байгаа. Тийм учраас төр засаг, Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авсаар буй. Үүнийгээ ч Монголбанкныхан МЗХ-нд учирлаж, тайлбарласан юм билээ. Ямартай ч улсынхаа эдийн засгийг өөд татахын тулд өдөр бүр хөдөлмөрлөж, баялаг бүтээж байх ёстой залуучууд ийнхүү өөрсдийн хариуцлагагүй байдлаа хаацайлах гэж зүтгэж буй нь харамсалтай. 

Ерөөс зээлийн мэдээллийн сан гэдэг нь хувь хүмүүсийн санхүүгийн хариуцлагыг дэмжих тогтолцоо юм. Хариуцлагатай байгаад зээлээ цаг хугацаанд төлөөд л байвал зээл авахад ямар ч асуудалгүй, бүр цаашилбал, хямд өртгөөр зээл авах боломжтой. Харин зээлээ төлөхгүй хар жагсаалтад орчихвол дахин зээл олж авахад маш их хүндрэлтэй болох буюу үнэндээ банк, санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломж бараг л байхгүй болно. “Нэг удаа л зээлээ төлөөгүй байхад, миний санхүүгийн харилцаанд орох эрхийг банк яахаараа хаадаг юм бэ” гэж иргэд гомдоллодог. Гэхдээ энд нэг, эсвэл хоёр удаа гэх ойлголт байхгүй. Хүнээс мөнгө зээлсэн бол цаг хугацаанд нь өгөх л ёстой. Энэ нь хувь хүний хариуцлага, ухамсар, ёс зүйн асуудал юм. Өмнөх зээлээ төлөөгүй байж, дахиад мөнгө зээлээч гэж гуйдаг хүнд хэн ч дахин мөнгө зээлэхгүй. Үүнтэй л ижил шүү дээ. 

Энэ утгаараа Зээлийн мэдээллийн сан нь нийт ард иргэдийн санхүүгийн сахилга батыг урамшуулах тогтолцоо юм.Түүнээс биш хэн нэгнийг шийтгэх, хязгаарлах, эсвэл банкуудыг дэмжих, хамгаалах тогтолцоо биш. Олон улсад ч ийм л жишгээр явдаг. 

Нөгөөтэйгүүр залуучуудын хувьд “Бидэнд шударга хандаач, тэгш хандаач, нэг удаа боломж олгооч” хэмээж байгаа. Шударга ёсны тухайд хамгийн энгийн ойлголт нь хүн бүртэгш боломж олддог л байх ёстой. Нэг хэсэг нь зээлээ төлөөгүй байж, жагсаал цуглаан хийгээд, тэгээд хар түүхээ устгуулчихдаг, нөгөө хэсэг нь хар жагсаалтад орохгүйн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд, олсон хэдээрээ хариуцлагатайгаар зээлээ төлөөд явдаг байж болохгүй. Хариуцлагатайгаар зээлээ төлж байгаа нь хохироод, хариуцлагагүй, санхүүгийн сахилга батгүй нөхдүүд хождог, тийм шударга ёс гэж хаана ч байхгүй. 

Яахав, өмнө нь Монголбакннаас хоёр ч удаагийн бодлогын зохицуулалт хийж, тодорхой шаардлагыг хангасан иргэдийн зээлийн мэдээллийн хар түүхийг нэг удаа харагдахгүй болгож байсан. Эдийн засгийн хүндрэлийн үед иргэдэд нэг удаа боломж олгоё гэж зохицуулсан удаатай. Гэхдээ үүнд хүмүүсийг залуу, хөгшин, эсвэл эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ удаад ч бас Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зээлийн мэдээллийн санд хар түүхтэй болж бичигдэх хугацааг хойшлуулсан, иргэд, аж ахуйн нэгжүүд нэг удаа зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулахад зээлийн ангиллыг бууруулахгүй байх гэх зэргээр нэг хэсэг хүмүүс бус нийт ард иргэд рүү л чиглэж байгаа. 

Дээр шударга ёсны тухай ярьсан. Төв банк өөрөө нэг хэсэг хүмүүсийг онилж аваад, тэдэндээ зориулж бодлого гаргадаг, зээлийн түүхийг нь өршөөдөг байх нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй. Тийм бодлого хэрэгжүүлэх боломж ч байхгүй. Төв банк зээлийн санд мэдээлэл нийлүүлэхийг банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө зохицуулдаг. Төв банк зөвхөн тэр датаг хамгаалах, найдвартай ажиллагааг хангах л үүрэгтэй. Төв банк датаг нь устгаад л явчихдаг бол зээлийн мэдээллийн сан гэж байх зарчмын ямар ч шаардлагагүй л болчихно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20