З.Энхболд: Би цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асанЗ.Энхболдтой ярилцлаа.

-Ардчилсан намын даргын сонгууль хоёр талдболж байнаДотоод сонгуулийн хороо намындаргын сонгуулиа зохион байгуулж байхадС.Эрдэнэ үймүүлээд байна гэхС.Эрдэнийнталаас ч нөгөө талынхаа байр суурийгэсэргүүцэж байгааТа энэ үйл явдалд ямарбайр суурьтай байгаа вэ?

-Одоо тэрнийх нь зөв, энэнийх нь буруу гэж ярихад утга учиргүй болчихоод байгаа юм. хэн нь дүрмийн дагуу байна вэ гэдгийг эхэлж харах хэрэгтэй. 2017 онд батлагдсан ардчилсан намын шинэ дүрмийг хийхдээ Английн Консерватив намын дүрмийг орчуулж суурь болгоод цөөнгүй зүйлийг нь тусгасан. энэ дүрмээр дөрвөн жил тутам Ардчилсан нам Их хурлаа хийдэг, тэр нь одоогийн маргалдаад байгаа олон асуудлыг шийдэх Үндсэн дүрмийг баталж өгсөн. Өнгөрсөн жил цахимаар хийгдсэн ан-ын их хурлыг дүрмээ зөрчсөн гээд шүүх зөвшөөрөөгүй, шүүхийн зөв, цахимаар их хурал хийх заалт байхгүй. дүрмийн дагуу л даргын сонгууль зохион байгуулагдах ёстой. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ардчиллын төлөө тэмцэж байгаа 152 мянган гишүүнтэй нам. энэ гишүүд л даргын сонгуульд санал өгнө. с.эрдэнэ туваанд ажлаа өгөх үеийн гишүүдийн бүртгэлийг ярьж байна. монгол улсын өнцөг булан бүрт амьдардаг 152 мянган гишүүний албан ёсны бүртгэл, дотоод сонгууль явуулж байсан бүтэц гэх мэт бүх зүйл ц.тувааны гарт очсон гэсэн үг. хоёр сонгууль, хоёр нэр дэвшигч гэж байхгүй, дүрмийн дагуу хийгдэж байгаа сонгууль л хүчинтэй. 

Ер нь бол хоёр тал болчихоод байгаа хүмүүс бушуухан эв зүйгээ ол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх цаг дөхөж байна, бэлдэх цаггүй боллоо.

-Ардын намын даалгавраар С.Эрдэнэ хөдлөөдбайна гэх юмЭнэ хэр ортой юм бэ?

-Ц.Тувааны талынхан тийм зүйл яриад л байна лээ. Арай үгүй байлгүй дээ. 

-Аль сунгааг нь албан ёсных гэж ойлгох вэ?

- Миний хувьд гуравдугаар сарын 28-нд болох и.Мөнхжаргал даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулах сонгуулийг дэмжиж байгаа. Яагаад цахим биш ДСх-ны сонгуулийг дэмжиж байна вэ гэдгээ хэлье л дээ. Мөнхжаргал даргатай ДСХ бол 2017 онд намын их хурлаар сонгогдсон дүрмийн байгууллага. 2017 оны хавар хуралдсан Ардчилсан намын их хурлаар одоогийн Ерөнхийлөгч х.Батттулгыг нэр дэвшүүлэхээс гадна намын даргын сонгуулийг баталгаажуулж, Дотоод сонгуулийн хороо, үндсэн Дүрмийн хороо зэрэг байгууллагуудыг байгуулсан юм. Одоо тэр их хурлаар байгуулсан бүх байгууллагууд хүчинтэй байгаа гэсэн. Сүүлд үБх-ээр байгуулсан Дотоод сонгуулийн болон Дүрмийн хороо хүчингүй. Учир нь тэдгээр байгууллагыг дараагийн үБх биш АН их хурал нь байгуулах ёстой.

Тэгэхээр таван жилийн өмнө байгуулагдсан дээрх байгууллагууд бол дөрвөн жил тутам хийгддэг Их хурал нь хийгдээгүй учраас хүчин төгөлдөр, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой юм. ирэх дөрөвдүгээр сард намын их хурал болох ёстой. энэ их хурлаар аль болох биеэрээ цуглаж хуралдах ёстой. Учир нь цахим хурлын талаар манай намын дүрэмд байхгүй юм. С.Эрдэнэ гомдол гаргаад цахимаар хуралдсан намын их хурлыг хүчингүй болгуулсан, түүний гомдлыг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн нь цахим хурлын талаар намын дүрэмд заагаагүй учраас тэр юм. Дүрэмд өөрчлөлт хийж, цахим хурал хийх талаар тусгасны дараагаар цахим хурал, сонгууль зэргийг хийж болох байх л даа. энэ ч утгаараа С.эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн хийгээд байгаа цахим сонгууль бас хүчингүй. Харин Дотоод сонгуулийн хорооноос цаасаар явуулахаар бэлдэж буй намын даргын сонгууль хүчинтэй. 

Цахим сонгууль сайн, муу, луйвар ордогтоо биш, дүрэмд байхгүй учраас л Дээд шүүх ч бүртгэж авахгүй. С.эрдэнийн талд ямар гишүүдийн жагсаалт байгаад яаж санал авах гээд байгааг би сайн ойлгохгүй л байна. Дээр хэлсэнчлэн намын гишүүдийн бүртгэл нэг газар л байгаа шүү дээ. Олон жил сонгууль явуулаад сурчихсан системээ ажиллуулсан сонгууль нь хүчинтэй. 

хамгийн гол нь түрүүчийн их хурлаас батлагдсан Дотоод Сонгуулийн хороо, үДх болон С.эрдэнэ дарга хүчинтэй байгаа. Гэхдээ Дотоод сонгуулийн хороо, Дүрмийн хороо намын дарга гурвын хувьд статус нь бас өөр байгаа юм. Учир нь дүрэм дээр нь ялагдсан намын дарга бол өргөдлөө өгөөд, дараагийн намын даргыг сонгоход оролцохгүй гэж заасан байдаг. Нөгөө хоёр байгууллагыг яагаад хүчинтэй байгаа талаар түрүүн хэлсэн. Маргалдаж байгаа талуудын аль нэгийг хүчинтэй гэхээсээ илүү аль нь дүрмийн дагуу явж байна вэ гэдгээс нь харж, энэ нь зөв шүү гэж хэлээд байгаа юм. 

-Тэгэхээр Ц.Тувааны тал олонх гэсэн үг үү?

-Олонх, цөөнхдөө биш. Дүрмээрээ Дотоод сонгуулийн хороо, нэр дэвшигчдийн талд эрх мэдлээ өгчихсөн. Нэр дэвшигчид өөрсдөө нарийвчилсан дүрмээ, тухайн сонгуульд ямар мөнгө зарцуулахаа, ямар байдлаар явуулахаа тохирдог дүрэмтэй. Гэтэл дөрвөн нэр дэвшигч өрсөлдөөд явж байтал хажуунаас нь өөр хүмүүс орж ирээд бид нар оролцоно гэхээр гажуудчихаж байгаа юм. Өргөдөл хүлээн авах, сурталчилгаа, мэтгэлцээн хийх хугацаа нь өнгөрчихөөд байна шүү дээ. Өөр намын дарга манай намын даргын төлөө өрсөлдөнө гэхээр их л сонин санагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж муудалцмааргүй байна. Дүрмийн байгууллагууд нь албан ёсны ажлаа хийх хэрэгтэй. Бүх зүйлээ хуулийн хүрээнд зөв хийхгүй бол Ардын нам янз бүрээр өөлөөд унана шүү дээ. 

-Хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж эвдүйгээ олох гэж үзсэн ч үр дүнгүй болсонҮүндюу нөлөөлөв?

-энэ тохиролцдог зүйл биш л дээ. Цорын ганц шалгуур байгаа нь дүрмийн дагуу эсэх. энэ шалгуураар л шалгахаас биш бид ч, та нар ч энэ сунгаанд оролцож байна, хэдүүлээ тохирчихъё гэсэн зүйл байхгүй. Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл гэх зэрэг хүмүүс намын даргын сонгуульд оролцох байсан бол саяын дөрвөн залуугийн өрсөлдөж байгаа сонгуульд оролцож, нэг өдөр эхлэх ёстой байсан. 

-Намын дийлэнх гишүүд долдугаар Их хурлаассонгогдсон И.Мөнхжаргал даргатай Дотоодсонгуулийн хороог хүчин төгөлдөр гэж үзээдтэндээс зарласан намын даргын сонгуульдсаналаа өгнө гэдгээ илэрхийлсэн гэх юмЦахимаар оролцох тухай ч зарим нь ярьжбайнаТа ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй. хуучин шигээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын байран дээр очиж цаасаар өгнө. Нөгөө талд намын гишүүдийн нэр ч байхгүй юм билээ. Ямар хүмүүсээс санал авах гээд байгааг ойлгоогүй. 

Одоо дотоод сонгуулиа бушуухан дуусгаад Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бэлдэхгүй бол болохгүй болчихоод байна. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дахиж нэр дэвшүүлээд явахгүй бол У.хүрэлсүхийг ялах хүн манай намд өөр алга. Танай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа ч би энэ тухай хэлсэн. 

-Ардын намд Ардчилсан нам толхилцох ньдавуу тал болжЕрөнхийлөгчийн сонгуульдялалт байгуулах том боломж олгож байна лдааҮүнд та юу хэлэх вэ?

-Тэр үнэн. Манай намын эв нэгдэлгүй байдал нөгөө талд оноо л болж байна. Тиймээс бушуухан эв зүйгээ олоод дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Дүрмийн бус зүйл хийж байгаа хүмүүс болих ёстой. 

-Та намдаа үүсээд буй асуудлаар С.Эрдэнэболон Ц.Туваан нарын хүмүүстэй саналсолилцожбайр сууриа илэрхийлсэн үү?

-С.эрдэнэд бол олон удаа хэлсэн. Сүүлдээ утсыг минь авахаа больсон. 

Туваантай ч гэсэн ярьсан.

-Та намын гишүүний хувиар намын даргад нэрдэвшин өрсөлдөж байгаа дөрвөн хүнээсхэнийг нь дэмжиж байна вэ

-хэн нь ч намын дарга болсон болно доо. 2024 онд энэ дөрвийн хэн нь Ардчилсан намын лидер нь болоод сонгуульд ялаад Ерөнхий сайд болчихоор харагдаж байна, түүнийг нь л сонго гэж намынхандаа хэлье. 

-Ардчилсан нам даргаа сонголоо ч цаашид эвзүйгээ олж чадах болов уу?

-Чадахгүй бол ялагдаад, чадвал ялаад л явна шүү дээ. Манай намын 30 жилийн түүхэнд ийм зүйл байнга л болж байсан. харин 2000 оноос хойш бутарчихгүй л яваад байгаа юм. эхний 10 жилд маш олон жижиг намууд нэгдсэн нь энэ юм. Цаашдаа энэ бүхнийг барих ганц л зүйл бий, тэр нь намын дүрэм. Английн Консерватив намын дүрмийг намын үндсэн хууль гэдэг юм билээ. Түүнтэй адил намын үндсэн хуулиа барьж, намынхаан үйл ажиллагаанд орох хэрэгтэй. үгүй бол Ардын намд ашиглуулаад л дуусна.

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20