Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шалгаж байгаа юм.
Улсын дээд шүүхээс энэхүү хэргийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаад байсан. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхэд 09.00 цагт ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний гомдлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна