Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

Н.Мижидмаа
2021/03/31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан 20 настай байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтлийн улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан.

Тухайн байлдагч өнгөрсөн шөнө харамсалтайгаар нас баржээ. Талийгаач өнгөрөгч оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.

Энэ хэргийг ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэхишиг:  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-нд  24 настай салаан  захирагч дэслэгч  "Г" нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч байлдагч "Б"-ийн  биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тус салаан захирагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан  шалгаж байна. Энэхүү хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст  шалгаж байна гэх мэдээллийг өглөө. 

Тэгвэл Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагч хурандаа Б.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилсон байна. Тус ангид өнөөдөр ЗХЖШ-аас албаныхан ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20