Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хоггүй Хан-Уул 2021” аяныг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Эртэч Монгол” уриалгыг дэмжин өглөөний 07:00 цагаас эхэлж, 700 гаруй төрийн албан хаагчид, иргэд, 1147 аж ахуйн нэгж, байгууллага, 132 СӨХ зэрэг нийт 22042 хүний бүрэлдэхүүнтэй
их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, нийт 31 машинаар 1569 рейс, 5941 тонн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн, ачиж тээвэрлэжээ.
5 дахь жилдээ үргэлжилж буй “Хоггүй Хан-Уул” аян дүүргийн хэмжээнд тогтмол үргэлжлэх бөгөөд хуримтлагдсан хог хаягдал, мал, амьтны сэг зэмийг ачиж тээвэрлэн, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол үүссэн орчинг ариутган, халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна