С.Амарсайхан: Амь, амьсгал өдөр хоногтойгоо тэмцэж байгаа хоёр хөгшинөөр улс төр хийж байгаа бол би хүлээн зөвшөөрч чадахгүй

Н.Мижидмаа
2021/04/01

Эхнэр нь ХӨСҮТ-д тусгаарлалтын дэглэм зөрчсөн гэх асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ахмад буурлууд энэ өвчинг маш хүнд тусч байна. Манай гэр бүлийн хүний аав ээж нь 80 гарсан хүмүүс байдаг, хоёулаа шинжилгээний хариу нь эерэг гарсан.Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Манай эхнэр аав ээжийнхээ гэрт буюу халдвар гарсан голомтот газраа тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр 14 хоног тусгаарлагдаж байна. Та бүхнийг бодит мэдээллээр хангах үүднээс миний бие энэхүү мэдээллийг хийгээд зогсож байна.Гаргасан дэглэм журмыг би болон миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байгаа.Манай эхнэр гэр лүүгээ ирсэн асуудал ч байхгүй. Манай хадам ээж, аав хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсан нь мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгааг хэлье. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би шүүмжлэл хүлээж авна, гэхдээ доромжлол хүлээж авах боломжгүй. Амь, амьсгал өдөр хоногтойгоо тэмцэж  хоёр хөгшин хүнээр улс төр хийж байгаа бол би хүлээн зөвшөөрч чадахгүй" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20