Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр /2021.04.05/ 07:40 минутад гурван ихэр хүү мэндэлжээ. Тус аймгийн Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна.
Ихэр хүүхдүүдийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Төрөх тасгийн" хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлжээ. Гурван ихэр хүүгийн биеийн байдал нь сайн байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна