С.Бямбацогт “Сум сумандаа тусалъя” уриалга гаргалаа

Н.Мижидмаа
2021/04/06

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 85 болж, энэ сарын 12-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарласан

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Ховд аймгийнОнцгой комиссын гишүүд, сумын удирдлагуудтай цахим хурал /2021.04.05/ хийжээ. 

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Шаардлагатай тохиолдолд хэрэглэх оношлуур, хамгаалалтын хувцас хэрэглэл дутагдалтайаймгийн төвд хөл хорьсон учраас сумдад хүнсний барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол ч үүсч болзошгүй байна. Түүнчлэн мал ид төллөж, удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед халдварын тархалтыг хурдан хумих, вакцинжуулалтын ажлыг шуурхайлах, боловсон хүчнийг зөв хувиарлан ажиллах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр иргэдээ төлөөлсөн гишүүний хувьд УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Ховд аймагтайгаа нягт уялдан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байнга эргэх холбоотой ажиллах болно. Хаана, хэзээ халдварын тохиолдол гарсан, голомтыг тогтоох чиглэлээр арга хэмжээ авч, иргэд юун дээр анхаарах шаардлагатай, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нэрээр цалгардуулахгүй байх тал дээр онцгой анхаарахыг” АОК-д сануулсан байна.

Мөн тэрээр “Сум сумандаа тусалъя” урилга гаргаж хэцүү үед нь нутгийн олондоо туслахыг сумдын Нутгийн зөвлөлүүд болон нутгаа гэсэн халуун сэтгэлтэй хэн бүхнийг уриалсан байна. 

Ховд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 854 хүн халдвар авсан иргэдийн 1 дүгээр хавьтлаар бүртгэгдэж, халдвар авсан тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэдээс илэрч байна. Урьдчилсан байдлаар халдварын голомтыг тогтоосон ч өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэж болзошгүй учраас хурдавчилсан оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, нөөц боломжоо ашиглан ор дэлгэх, боловсон хүчний нөөцийн судалгаа гаргах асуудалд анхаарч ажиллахаар болжээ. 

Мөн Жаргалант суманд болон сум хооронд зорчих автомашины хөдөлгөөн, ШТС-ын үйл ажиллагаагхязгаарлан тусгай зөвшөөрлийг эрэмбэлж Хүнс тээвэр, онцгой чиг үүрэг бүхий 9 байгууллагын автомашиныг саадгүй зорчих боломжоор хангах буюу энэ сарын 7-ноос сумдруу захиалгын дагуу хүнсний бараа бүтээгдэхүүн, малын тэжээл зэргийг ачуулах, хүнсний захыг богино хугацаагаар буюу 4 цагийн хугацаатай нээн ажиллуулах тухай асуудал яригдсан байна. 

Сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа тул одоо байгаа оношлуураас гадна 10000 ширхэг оношлуур нөөцлөн, эхний ээлжийн вакциныг татан авч, зорилтод байгууллагын алба хаагчдыг яаралтай дархлаажуулах ажээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20