Сайн мэдээ: Архангай аймгийн хэмжээнд вакцинжуулалт эхэллээ

Н.Мижидмаа
2021/04/07

Засаг дарга Д.Золжаргал вакцинжуулалтын ажилтай биечлэн танилцлаа. АОК-оос эхний ээлжинд нэн шаардлагатай 20,000 тун вакцин захиалснаас, VeroCell вакцины 4040 тун вакцин 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 23 цаг 30 минутад Улаанбаатар хотоос цагдаагийн хяналтан дор ирсэн. Өнөөдөр аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, тэргүүн фронтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулж эхэллээ. Мөн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж, бичил төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхлээд байна. Мөн нийт 19 суманд вакцин хуваарилан хүргүүлэх ажил зохион байгуулсан бөгөөд өнөөдөр сум бүрт вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Эрдэнэбулган сумын хэмжээнд нийт вакцинжуулалтын 5 цэг цэг ажиллаж, төлөвлөгөөгөөр эхний 4040 тун вакциныг 3 хоногт хийнэ гэв. Хоёр дахь ээлжний вакцин тээвэрлэлт ирэх 7 хоногт ирэх ба аймгийн хэмжээнд нийт иргэдийн 60 хувь буюу насанд хүрсэн бүх иргэдийг вакцинд хамруулахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 50 минутын өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 53 минутын өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 1 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 2 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 3 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 22 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 22 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 23 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр