Жо Байден: Би зорьж ирсэн хэргээ бүтээлээ


Женев хотноо АНУ Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт болж өндөрлөлөө. Хоёр талаас уулзалтын өмнө урьдчилан мэдэгдэж байсанчлан дэлхийг донсолгох чухал шийдвэр гарсангүй. Уулзалт хэрүүл маргаангүй, нэгнээ буруутгаж зэмлэлгүй харьцангуй тайван болж өнгөрсөн гэдгийг албаны хүмүүс онцолсон байна. Ямар ч байсан Байден Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаагаа эргэн сэргээх алмуудыг хийж Элчин сайдуудаа буцаахаар боллоо. Түүнчлэн кибер аюулгүй байдал болон зэвсэглэлд хяналт тавих асуудлаар харилцан яриагаа үргэлжлүүлэхээр болов. Уулзалтын дараагаар хийсэн хамтын мэдэгдэлд “цөмийн дайнд ялагч гэж байхгүй, цөмийн дайныг хэзээ ч эхлүүлж болохгүй” гэж мэдэгдсэн нь одоогийн нөхцөл байдалд тун нааштай үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Учир нь сүүлийн үед өрнөдийн гол төлөв цэргийн шинжээчид Калининград эсвэл Сирийн орчим бага хүчин чадалтай цөмийн зэвсэг ашигласан бүс нутгийн шинжтэй дайн дэгдэх боломжтой талаар их ярих болсон үед ийм мэдэгдэл хийнэ гэдэг нь ямар ч байсан хоёр их гүрний тэргүүнүүд нөхцөл байдлыг эрүүл саруулаар дүгнэж байгааг харууллаа гэж шинжээчид үзсэн байна.

 Уулзалтын дараа Путин хэвлэлийн хурал хийж цаг гаруйн турш сэтгүүлчдийн асуултад хариулсан бол Ерөнхийлөгч Байден урьдчилан бэлдсэн үгийг телесуфлер харж уншаад, ердөө долоохон сэтгүүлчийн асуултад хариулсан нь нэлээд шүүмжлэл дагуулав. Байден сэтгүүлчдийн асуултад хариулахын өмнө “За тэгээд бас залуусаа надад асуултыг нь сонсох хүмүүсийг жагсаалтыг урьдчилж өгсөн байгаа шүү” гэж мэдэгдсэн. Үүнд жишээлбэл “The Hill” сонины сэтгүүлч ихэд бухимдаж “За тийм дээ. Өөрийн улсдаа хэвлэлийн эрх чөлөөг хориглодог цуст алуурчин Путин сэтгүүлчдийг голж шилэлгүйгээр асуух боломж олгосны дараа чөлөөт ертөнцийн удирдагч нь сэтгүүлчдийг тохиолдлын байдлаар сонгож, асуулт тавих боломж олгож чадахгүй гэдгээ зарлачихлаа” гэж бухимдсан байна.

 Путины хувьд өрнөдийн сэтгүүлчдийн тавьдаг “Америк руу кибер дайралт хийсэн үү?”, “Хүний эрхийг зөрчихөө зогсоо”, “Навальный” гэх мэт асуултад өөлөх аргагүй хариулт өгсөн байна. Байден “Би зорьж ирсэн хэргээ бүтээлээ” гэж мэдэгдээд “Бидний хооронд дагаж мөрдөх боломжтой тоглоомын үндсэн дүрэм гэж байх ёстой гэдгийг би эцсийн дүнд би Ерөнхийлөгч Путинд хэлсэн” гэсэн нь түүнийг Путинд буулт хийж хамаг байр сууриа алдана гэж эмээж байсан хүмүүсийг тайвшруулсан бололтой.

 Америкийн Ардчилсан намын талын хэвлэлүүд хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээний үр дүнг нааштай үнэлж, Байденыг цаашид амжилтад хүргэж болох замын эхэнд байна гэж  магтсан. Харин Бүгд найрамдах намыг дэмжигч хэвлэлүүд нь 46 дах Ерөнхийлөгчөө өөрөөс нь хоёр дахин урт хугацаанд хэвлэлийн хурал хийсэн Путинээс сул дорой харагдаж, Путин хөнгөхөн ялалт байгуулсан мэт сэтгэгдлийг дэлхий дахин төрүүлээ гэж шүүмжилсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 1 минутын өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 2 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 3 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 18 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 19 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 21 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 21 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр