Хөл бөмбөг ба “Black Lives Matter”


Энэ удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн нэлээд улстөржсөн нөхцөлд болж байгааг ажиглагчид онцолж байна. Улс орнууд нэгэндээ арьсны өнгөөр ялгаварлагч гэх мэт цол гуншин өгч шүүмжлэхэд хүргэн улстөржүүлсэн зүйл нь далайн чанадын АНУ дах “Black Lives Matter” хөдөлгөөн болжээ.

 Английн шигшээ баг хар арьстнуудын эрхийн төлөөр “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжиж тоглолт бүрийн өмнө өвдөг сөхөрч байхаар шийдсэний дараа маргаан дэгдсэн. Ингэснээрээ тэд олон зууны турш АНУ болон Англид гадуурхагдан доромжлогдсон хар арьстнуудаас уучлал гуйж дэмжиж байгаа юм байна. Английн шигшээ нь тоглолт бүрийн өмнө өвдөг сөхрөн ёслол үйлдэж байгаа ч хөгжөөн дэмжигчид нь сүүлийн сөхрөх бүрд нь шүгэлдэж исгэрэн дургүйцлээ илэрхийлэх болсон. Иймд шигшээ багийн хэвлэлийн албанаас мэдэгдэл хийж, хөгжөөн дэмжигчдээ энэ асуудал дээр багаа дэмжихийг уриалсан.

 Гэвч хөлбөмбөгийг ингэж улстөржүүлж, АНУ дах хар арьстнуудын эрхийн төлөөнөө энд Европт тамирчид өвдөг сөхрөхийг зарим улсын шигшээ багууд хүлээн зөвшөөрсөнгүй. Хорватын багийн хагас хамгаалагч Лук Мадрич “Бид өвдөг сөхрөхгүй. Ийм шийдвэр гаргахад хүргэсэн ноцтой шалтгаан гээд байхаар зүйл ч байхгүй. Зүгээр л бид энэ асуудлыг багийн дотроо хэлэлцээд өвдөг сөхрөхгүй гэж шийдсэн ч энэ бол бид хөлбөмбөгт арьсны өнгөөр гадуурхах, ялгаварлахыг үзлийг дэмжиж байгаа хэрэг огт биш. Бидний бодлоор энэ үйлдэл нь асуудлыг шийдэхэд туслахгүй. Арьсны өнгөөр ялгаварлахтай тэмцэх өөр аргууд бий” гэжээ.

 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан тэмцээний өмнө өвдөг сөхрөхийг өдөөн хатгасан үйлдэж гэж хүлээж авч магадгүй гэж мэдэгдсэн байна. Иймд Унгарын шигшээ нь тэмцээний өмнө өвдөг сөхрөхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Унгарын Ерөнхий сайд “Манай соёлын хувьд ийм дохио дангааны систем нь ойлгомжгүй, өдөөн хатгасан гэж харагдаж байна. Хөгжөөн дэмжигчид өдөөн хатгалгад ямар хариу өгдөг тийм байдлаар хүлээж авсан. Өвдөг сөхрөөд байх нь спортод байх ёстой зүйл гэж бодохгүй. Байна. Спорт бол өөр” гэжээ.

 Шотландын шигшээ бага мөн л тэмцээний өмнө өвдөг сөхрөхгүй гээд арьсны өнгөөр ялгаварлахтай тэмцэхийн тулд хоёр хөл дээрээ бат зогсох хэрэгтэй гээд “Шигшээ багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын штаб болон бусад гишүүд нь D хэсгийн тоглолтын өмнө арьсны өнгөөр ялгаварлахыг зогсоогоор эсэргүүцэх болно“ гэжээ. Гэхдээ 18-нд Английн шигшээтэй хийх тоглолтын өмнө, ямар ч байсан нэг улсын иргэд тул дэмжиж байгаагаа илэрхийлж өвдөг сөхөрнө гэж мэдэгдсэн байна.

 Оросын шигшээ баг мөн л өвдөг сөхрөхгүй гэсэн шийдвэр гаргаад Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Ялангуяа, Бельгитэй хийсэн тоглолтын үеэр 3:0 харьцаатай хожигдоход хар арьст довтлогч Ромел Лукаку голлох үүрэг гүйцэтгэж, хоёр гоол хийснийг хэвлэлүүд онцолсон. Тэмцээний өмнө хар арьстнуудын хүндэлж өвдөг сөхрөөгүй учраас хар арьст Лукаку хариуг нь өглөө гэж байсан.

 Оросын дэмжигчид шигшээ багийнхаа шийдвэрийг 100 дэмжиж байгаа юм байна. Нэрт жүжигчин Боярский “Манайд өвдөг сөхрөөгүй байсан ч бүх амь нас ач холбогдолтой. Өвдөг сөхрөх шаардлагагүй. Энэ бол тэнэг хэрэг” гэжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 7 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 9 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 9 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 12 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19