​ Ред Булл багийн М.Верстаппен Францын гараанд түрүүлэв


Авто спортын формула-1 уралдааны 2021 оны ДАШТ-ний ээлжит гараа өнгөрсөн амралтын өдөр Францын гранпригээр үргэлжиллээ. Улирлын найм дахь гараа Францын өмнөд нутгийн Ле-Кастелле дахь авто тойргуулгад болсон бөгөөд “Ред Булл” багийн М.Верстаппен тэргүүн байр эзэлсэн байна.

Байрлал тогтоох гараанд хамгийн хурдан байж ээлжит пол-позишн хийх эрхтэй болоод байсан “Ред булл” багийн Нидерланд нисгэгч М.Верстаппен ням гарагт болсон үндсэн гараанд 1 цаг 27 мин 25.770 сек-н амжилтаар ялалт байгуулсан. Түүний араас сүүлийн жилүүдэд “босоо” байгаа дэлхийн долоон удаагийн аварга “Мерседес” багийн Л.Хэмилтон 2.9 сек-н алдагдалтайгаар дэд байранд орсон бол “Ред Булл” багийн С.Перес удаалжээ.

Ийнхүү “Ред Булл” баг Францын гараанд хоёр нисгэгч нь хоёулаа шагналын тавцан дээр гарлаа. Энэ улирал “Ред Булл” маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа ба багийн уралдаанд 215 оноотой тэргүүлж алдарт “Мерседес” багийг ардаа орхиод байна. Дэлхийн аваргын дараагийн гараа энэ сарын 27-нд Австрид явагдана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 39 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 47 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр