2021/08/06
USD 2,811

Баянхонгорын Баянцагаан сумын нутагт 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ


Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т орших Бургасны-Ам гэдэг газарт долоодугаар сарын 2-ны өдрийн 22:36 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:48 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна