39 настай алдарт Р.Федерер дунд шөвгөөс тэмцээнээ өндөрлүүллээ


Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй дөрвөн Их дуулга тэмцээний нэг болох зүлгэн гадаргуутай талбайн Уимблидоны хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо.

Сарын дараа 40 нас хүрч буй, Их дуулга тэмцээний 20 удаагийн цомын эзэн, “Швейцар цаг” хочит алдарт Р.Федерер дунд шөвөгт Польшийн 24 настай Х.Хуркачтай тоглож гурван сетэд 3-6, 6-7, 0-6 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ цаг үед өөрөөсөө олон дүү залуустай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж дунд шөвөгт шалгарсан алдарт Р.Федерерийн эрин үе дуусах шатандаа ороод байна. Үүнийг ч илтгэх мэт Польш залуутай хийсэн тоглолтын сүүлийн сетэд ганц ч гэйм авч чадалгүй хожигдсон нь нэгийг өгүүлэх мэт. Уимблидоны Их дуулгад 8 удаа түрүүлж байсан Р.Федерерийн магадгүй сүүлийн Уимблидон байхыг үгүйсгэхгүй юм. Алдарт Р.Федерерийг хожсон Польш залуу Х.Хуркач анх удаагаа Их дуулга тэмцээний хагас шигшээд шалгарч байна. Тэрээр хагас шигшээд Италийн залуу теннисчин М.Берреттинитэй тоглох бол нөгөө талд Н.Жокович, Д.Шаповалов нар тоглоно. Тэмцээний аварга ням гарагт явагдана


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 19 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 20 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 22 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 23 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр