Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна


Нефтийн томоохон үйлдвэрлэгчид ням гарагт олборлолтоо нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын дараа дэлхийн эдийн засаг сэргэж байгаа энэ үед шатахууны үнэ болон инфляцийн дарамтыг бууруулахад тус дөхөм боллоо.  

Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан “ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр хэлэлцээр байгуулахад саад болж, нефтийн үнэ огцом өсөхөд хүргэсэн маргаан шийдвэрлэгдэх алхам болж байна. Гэхдээ баярлахад эрт байгааг шинжээчид сануулж байна. Тэд нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ тогтворгүй хэвээр байх болно хэмээн үзэж байна. 

АНУ-д шатахууны үнэ тогтвортой өсөж байгаа. Америкийн Автомашины холбооны мэдээлснээр, одоогоор тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны дундаж үнэ 3.17 ам.доллар байна. Нэг жилийн өмнө буюу цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын үеэр хүмүүс гэрийнхээ ойролцоо байх үед нэг галлон шатахууны дундаж үнэ 2.18 ам.доллар байжээ. Шатахууны үнэ өссөнөөр инфляцийн түвшин нэмэгдэж, 6 дугаар сард сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй эрчимтэй өсөлтийг үзүүлжээ.

Талуудын ням гарагт хүрсэн тохиролцооны дагуу Саудын Араб, ОХУ тэргүүтэй 23 улс ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлнэ. Ингэснээр оны эцэс гэхэд дэлхийн нийлүүлэлт 2 орчим хувиар нэмэгдэнэ. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.

“Газрын тосны эрэлт хэрэгцээ сайжирч буй тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа нь зах зээлийн суурийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж байна" хэмээн ОПЕК+ мэдэгджээ. Энэ нь Саудын Арабын Газрын тосны сайд Абдул-Азиз ибн Салманы хэт болгоомжилсон өнгө аяс илэрхий өөрчлөгдсөнийг мөн харуулж байгаа юм.

Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэж, нийлүүлэгчид эрэлт хэрэгцээг аль болох хангахыг хичээх тусам түүхийн эд тэр дундаа нефтийн үнэ огцом өсжээ. Шатахууны үнэ бол улс төрийн хувьд чухал ач холбогдолтой сэдэв төдийгүй инфляцийн илэрхий шинж тэмдэг юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд зардал нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх шахалт учирсан ч энэ асуудалд тэрбээр торгон мэдрэмжтэй хандаж байна. Ж.Байден нефть, шатахууны үнийн дарамтаас АНУ-ыг гаргахыг зорьж байгаа бөгөөд шатахууны үнэ хурдацтай өссөнөөр эдийн засгийн сэргэлтийг сааруулахыг хүсэхгүй байна.

Гэсэн ч энэхүү тохиролцооноос нефтийн үнэ хаашаа эргэх нь хүчтэй маргаан дагуулсан асуудал юм. Дээр дурдсанчлан нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ ямар байхыг шууд хэлэх боломжгүй хэвээр байх болно гэж зарим шинжээч үзэж байна. Олон улсын жишиг болсон “Brent” маркийн нефтийн үнэ баасан гарагт 73 ам.долларын босгыг давжээ. Энэ зундаа нэг торх нь 80 ам.долларт хүрнэ гэж Америкийн “Goldman Sachs” компани таамаглаж байгаа бол ойрын жилүүдэд үнэ нь 100 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна.

Нөгөө талдаа, үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн боломжит нийлүүлэлт хангалттай байдаг гэж зарим шинжээч ярьж байна. Тухайлбал, “ОПЕК+” орнуудад асар их хэмжээний нөөц, хүчин чадал бий” гэж Вашингтоны Эрчим хүчний бодлогын судалгааны сангийн нэр хүндтэй мэргэжилтэн Майкл Линч мэдэгджээ. “Сүүлийн үед нефтийн үнэ өсөөд буй нь хэсэг хугацаанд оргилдоо хүрсэн үе байж магадгүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

“Хуй салхи дэгдэж нефть боловсруулалтад доголдол үүсдэггүй л юм бол оны эцэс гэхэд шатахууны үнэ буурна. Ерөнхийдөө үнэ нь орон даяар одоо бидний харж байгаагаас буурах болно” гэж АНУ-ын Газрын тосны үнийн мэдээллийн албаны дэлхийн эрчим хүчний дүн шинжилгээний хэлтсийн дарга Том Клоза мөн хэлжээ. 

Ямартаа ч ОПЕК + үйлдвэрлэлийн квотын талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас сүүлийн 14 хоногт гацаанд ороод байсан боловч эцэст нь мухардлаас гарч чадлаа.

Коронавирусний “Дельта” хувилбар эдийн засгийн сэргэлтийг зогсонги байдалд оруулах, эс бөгөөс ухрааж болзошгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид эмээж, дэлхийн зах зээл тэр чигтээ айдаст автсан энэ үед талууд ийнхүү тохиролцож чадлаа" хэмээн “Australian Financial Review" сонинд мэдээлжээ. 

“ОПЕК-н уулзалт нь цаг хугацааны хувьд нефтийн алсаа харсан бодлогыг сайтар эргэн харсан гэхээсээ илүү коронавирусний “Дельта” хувилбар болон макро дүр зурагт төвлөрсөн болгоомжлолоос үүдэлтэй гэнэтийн давхцал юм” гэж RBC компанийн төлөөлөгч Майкл Тран хэлсэн байна. 

Эх сурвалж: New York Times, Australian Financial Review


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 5 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 7 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 8 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 9 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 11 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19