Орхон аймаг дахь цагдаагийн газарт наймдугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Улмаар дуудлагын цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б нь гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон байна.
Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд хэрэгтнийг өнөөдөр /2021.08.18/ олж илрүүлжээ. Тухайн этгээд нь 29 настай эрэгтэй М гэгч бөгөөд талийгаачтай өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна