Хятадын анхны тойрог замын станц байгуулахаар сансарт нисгэсэн сансрын нисэгчид гурван сар үргэлжилсэн нислэгээ дуусгаад баасан гарагт эх дэлхийдээ амжилттай эргэж ирсэн гэдгийг “Жэньминь жибао” мэдээлсэн байна.
“Шэньчжоу-12” сансрын хөлгийн газардах хэсэг Өвөр Монгол дах “Дунфэнь” газардах талбай дээр амжилттай буужээ. Не Хайшэн, Лю Бомин, Тан Хунбо гэсэн гурван нисэгчийн биеийн байдал сайн байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна