Америкийн “Stronghold Digital Mining” компани тусгайлан биткойн олборлох зорилгоор нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг худалдан авсан байна. Цахилгаан станц дээрээ Пенсильвани мужийн хуучин нүүрсний уурхайгаас үлдсэн хаягдал овоолго нүүрсийг шатаах юм байна. Ингээд урьдчилсан тооцоогоор 1 биткойн майнинг хийхийн тулд цахилгаан станц дээрээ 200 тонн хаягдал нүүрс шатаана гэж төлөвлөөд байгаа аж. Өөрөөр хэлбэл одоогийн ханшаар 200 тонн нүүрс шатаагаад 43 мянган доллар олох юм байна. Пенсильвани мужид хаягдал овоолго хангалттай олон тул ямар ч байсан ойрын 30 жилдээ тасралтгүй майнинг хийхэд хүрэлцэхээр байгаа аж. Нэг цахилгаан станцаар 20 мянган майнеруудыг цахилгаанаар хангана гэж “Stronghold Digital Mining” тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна