“Facebook”, “Instagram” доголдож Цукерберг 6,3 тэрбум долларын алдагдалд оров

Н.Мижидмаа
2021/10/05

Орчин үеийн хүний нэгэн биеийнх нь салшгүй хэсэг, хаа ч явсан хамт явдаг “хань”-ийг нэрлэ гэвэл бүгд дуу нэгтэйгээр “Facebook”, “Instagram” гэсэн олон нийтийн сүлжээг нэрлэх байх. Тэгвэл өчигдөр  дөрвөн цагийн турш “сошиал”-д доголдол үүсэв.

Тодруулбал аравдугаар сарын 4-ний 22 цагаас эхлээд Facebook. Inc компанийн серверүүд доголдож эхлэхийг дагаад тус компанийн мэдэлд байдаг “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ, “Whats Арp” месенжерийн сайтууд болон ухаалан утасны апп-ууд бүгд гацаж, түр ажиллагаагүй болжээ. Хэдэн зуун сая хэрэглэгчдийн зүгээс ирсэн гомдлын хариуд “Facebook”-ийн техник хариуцсан захирал Майк Шрепфер нь сүлжээтэй холбоотой асуудлаас болж эдгээр платформуудын ажил түр доголдсон гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Мөн “Facebook” компанийн дотоод сүлжээн асуудал үүссэн тухай “The Wall Street Journal” мэдээлсэн байна. “Facebook” компанийн ажилтнуудын ашигладаг сервисүүд, хэрэглээний программууд ажиллагаагүй болсон бас зарим ажилтны бейжик нь ажиллагаагүй болсноор ажлынхаа оффис руу орж чадахгүй болсон.

Хамгийн олон хэрэглэгчидтэй олон нийтийн сүлжээ болох “Facebook”, “Instagram” ажиллагаагүй болохыг дагаад бусад олон нийтийн сүлжээ илүү ачаалалтай ажиллах болж, удалгүй мөн адил доголдож эхэлсэн ч дээрх хоёр шиг бүрэн зогссон нь үгүй байна. Ямартай ч “Twitter”, “Telegram”, “TikTok”, “Snapchat” сүлжээ болон “Google” ба “Amazon”  компанийн үйлчилгээнд бага зэрэг доголдож гарч байгаа тухай гомдол хэрэглэгчдээс нолоор ирсэн байна.

Ингээд зогсохгүй “Facebook”, “Instagram”, “Whats Арp” –ын үйл ажиллагаанд доголдож гарч зогссон байтал, олон зуун мянган хэрэглэгчид гол буруутан интернет провайдер компаниуд, гар утасны компаниуд гэж бодоод тэдэнд хэдэн олон мянгаараа гомдол гаргаж байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

Яг юунаас болж дэлхийг хамарсан доголдол үүссэн талаар мэргэжилтнүүд одоохондоо хариулж мэдэхгүй байна. Хакеруудын дайралт ч байж болно эсвэл “Facebook” компанийн дэд бүтцэд гэмтэл гарсан ч байж болно гэцгээж байна.

Зах зээл энэхүү дөрвөн цагийн “аймшигтай” ганцаардлыг маш мэдрэг хүлээн авсан байна. “Facebook” компанийн хувьцаа энэхүү асуудлын үеэр шууд унаж эхэлсэн. Ингэснээр “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө дөрвөн цагийн дотор даруй 5,11 хувиар буюу 6,3 тэрбум доллароор багассан байна. Цаашлаад энэхүү уналт салбарын бусад компанийн хувьцаанд ч сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тодруулбал, “Google”-ийг эзэмшигч компани болох “Alphabet” компанийн хувьцааны үнэ 2,13 хувиар буурсан бол “Twitter” сүлжээний хувьцаа 6,37 хувиар унасан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 37 минутын өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 2 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 4 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 5 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 6 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 8 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19