Монгол Улсад сүрьеэ өвчнөөр жилд 200 хүн амиа алдаж байна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас бардаг гэжээ. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог гэсэн байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байгааг ч онцоллоо.

Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4,000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүний 10 хувь нь хүүхдүүд. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд үүний тод илрэл нь нийслэлийн 15, 97 дугаар сургууль болсон гэж хэлж болох юм. Энэ нь зөвхөн мэдэгдэж байгаа илрэл, мэдэгдэхгүй хэчнээн сургууль, цэцэрлэг буйг бодоход ч сэтгэл эмтэрнэ.

Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж буй.

СҮРЬЕЭ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ

Дархлааны тогтолцоо нь сүрьеэгийн нянг өсөж үржихээс сэргийлж чадаагүй үед сүрьеэ өвчин үүсдэг. Хэрэв нян нь уушгинд суурьшвал уушгины эдийг гэмтээнэ.
Доорх хүмүүст дархлааны систем сул байдгийг анхаарах шаардлагатай.
Үүнд:

  • Хүүхэд
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
  • Чихрийн шижин
  • Уушги тоосжих өвчин
  • Толгой, хүзүүний хорт хавдар
  • Лейкеми, ходжикны өвчин
  • Бөөрний хүнд өвчин
  • Биеийн жин багатай

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртэй ханиалгах
  • Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:
  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 3 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 4 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 5 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 10 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 10 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр