Н.Учрал: Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад тухайн хүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар төсөлд тусгана

Л.Бямбажав
2021/10/27

Өнөөдрийн /2021.10.27/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч Ардчилсан Намын бүлгээс тав хоногийн завсарлага авснаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшиллоо.  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд хамгийн их анхаарал татаж буй заалт нь 29.2-т “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж заажээ. Ингэснээр мэдэх эрхийн хүрээнд хэвлэлийн байгууллагууд албан тушаалтнуудыг буруутай үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэхийн тулд тухайн хүнээс заавал зөвшөөрөл авахаар болж байгаа юм. Тэгвэл уг заалтыг хасах саналыг ажлын хэсгээс гаргажээ. Энэ талаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учралаас тодрууллаа. 

Тэрбээр  "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд 29.2-т өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр гэдэг үгийг ажлын хэсэг дээр хасаад зарчмын зөрүүтэй саналыг хураалгах гэтэл Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тэгэхээр дараа долоо хоногт хэлэлцэнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар УИХ-ын гишүүдийнхээ дунд санал хураалгаад “Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс” гэдэг томъёоллоор явах гэж байна. Өөрийн зөвшөөрлөөр гэдгийг хасчихаар сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл түгээхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Тодруулбал, сэтгүүл зүйн зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж, ашиглах нь уг хуульд хамаарахгүй гэж тусгасан. Хувь хүн өөрийн орон зайд ямар нэгэн байдлаар сэтгэгдэл бичих, нийтлэл оруулах нь мөн энэ хуульд хамаарахгүй" гэсэн тайлбарыг тэрбээр өглөө.


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 14 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 16 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16