Ноолуурын компаниуд улсын онцгой комисст хандив өглөө

М.Төгөлдөр
2020/11/13

Монголын ноос ноолуурын холбооноос цар тахлын үед  албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлэг, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагын алба хаагчдад сэтгэлийн дэмжлэг болон бэлэн бүтээгдэхүүн, мөнгөн хандив үзүүлэх аяныг санаачилсан юм. Уг аянд ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 компани нийгмийн хариуцлагын хүрээнд 5,8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивласныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхий менежер Ц.Туяа нар Онцгой байдлын ерөнхий дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр нарт хүлээлгэн өглөө. 
Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагч нарт сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүд, Монголын ноос, ноолуурын холбоонд Улсын онцгой комиссын зүгээс талархал илэрхийлж буйгаа энэ үеэр хэллээ.  Энэхүү аянд  “Буян Кашмир”, “Кашмир Холдинг”, “Байгаль Кашмир” , “Гоёл Кашмир”, “Говь Айгар” ,  “Гурван Сор”,  “Санширо” , “Хатант Интернэшнл”, “Лидер Кашмир”, “Үлэмж Кашмир”, “Цаст Согоот”,  “Сайн Түмэн”  ХХК, “Уужин”, “Сноу Филдс” , “Өгөөж Шим” зэрэг компаниуд нэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 48 минутын өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16