Хавдрын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана

Н.Мижидмаа
2022/03/07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, уг өвчнийг даван туулж буй эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, урам зориг өгөх зорилготой “Боломж үргэлж   байдаг-3” уулзалт арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Наран ижий” төрийн бус байгууллага, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн дэмжлэгээр зохион байгуулсан арга хэмжээнд  Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар, Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар,  Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн дарга Я.Замбалгарав, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн албаны дарга С.Гэрэлмаа болон хөхний хорт хавдар өвчинтэй тэмцэж,  ялан дийлж буй эмэгтэйчүүд оролцлоо. 

Уулзалтын эхэнд  Нийслэлийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар хүнд өвчинтэйгээ тэмцэж, ялан дийлж буй эмэгтэйчүүдэд ирүүлсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн мэндчилгээг уламжлав.  Улмаар Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллахаар төлөвлөснийг  танилцуулав. Тэрбээр “Бүх нийтийн эрүүл мэндийг эхэнд тавьж, нийслэл хот бүх шатандаа хамтарч ажиллах ёстой. Аливаа өвчнийг даван туулна гэдэг амаргүй. Гэхдээ бид бүгд хамтарч ажиллавал боломжгүй зүйл гэж үгүй, боломж үргэлж байдаг. Зөвхөн нэг удаа яриад өнгөрөх биш хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд боломжит бүх ажлыг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно”  гэлээ.

Харин Нийслэлийн ИТХ дахь  Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Энэ аюулт өвчин хэнд ч ирж болно. Хамгийн гол нь эрт илрүүлж, яаралтай эмчлэх нь чухал.  Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай мега хот. Тиймээс амьдрах орчин, идэж байгаа хүнснээс эхлээд олон хүчин зүйлээс нийгмийн эрүүл мэнд хамаатай болсон. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын хуралдаан болдог энэ танхимд ирсэн та бүхний дуу хоолой нас насанд тохирсон эрт оношлогооны тогтолцоог нийслэл хотод бий болгоход маш чухал” гэв. 

Монгол Улсад жилд 6000 орчим хүн хорт хавдар өвчнөөр шинээр оношлогддог бол тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэр дундаа хөхний хорт хавдраар жилдээ 250 орчим хүн шинээр оношлогдож байгааг Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Я.Замбалгарав хэллээ. Хамгийн гол нь хөхний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь III, IV шатанд орсон байдаг аж. Тиймээс аль болох эрт илрүүлэх, урьдчилан сэргийлж байхыг эмэгтэйчүүдэд хандан уриалсан юм. Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 8 төрлийн хорт хавдрын  бай эмчилгээг  даатгалд хамруулдаг болсныг дуулгасан юм. Бай эмчилгээ нь хорт хавдрыг эмчлэх олон төрлийн аргаас хамгийн сайн нь буюу тухайн өвчний голомт руу чиглэж, өвчин дахин давтах эрсдэлийг бууруулдгаараа үр дүнтэй.  Дээрх 8 төрлийн хавдрын 4 нь хөхний хорт хавдарт чиглэж байгаа нь энэ эмчилгээ шаардлагатай ч эдийн засгийн боломжоос шалтгаалан орж чаддаггүй байсан эмэгтэйчүүд бүгд хамрагдах боломжтой болжээ. Цаашид дархлааны болон бусад нэр төрлийн эмчилгээг даатгалаар хийлгэх боломжийг бий болгохоор ажиллаж байгааг мөн дуулгасан юм. 

Харин хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг цаашид ч тусалж дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Хорт хавдар хэмээх өвчнийг даван туулж байгаа эмэгтэйчүүдэд Улаанбаатар театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сүүлд нэмэгдсэн

  • Хавдрын Өвчнийг Эрт Илрүүлэх, Урьдчилан Сэргийлэх Тогтолцоог Бий Болгоход Анхаарч Ажиллана 2022-03-04
  • Түр Хамгаалах Байрны Газрын Асуудлыг Яаралтай Шийдвэрлэх Санал Гаргав 2022-03-03
  • Стандарт, Нормын Хэрэгжилтийг Ил Тод Мэдээлэх Цахим Платформтой Болох, Цаашид Хөгжүүлэн Ажиллахаар Санал Нэгдлээ 2022-03-03
  • Хөдөлмөрийн Үндэсний Намын Бүлэг Байгуулагдсаныг Зарлалаа 2022-02-28
  • “100 Айл”-Ыг Нүүлгэн Шилжүүлэх Талаар Судлах Ажлын Хэсэг Хуралдав 2022-02-25
  • Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн Талаар Нээлттэй Хэлэлцэнэ 2022-02-24
  • Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт Ажиллав 2022-02-24
  • Шинэ Сэргэлтийн Бодлогын Хүрээнд Зөвлөлдөх Уулзалт Хийлээ 2022-02-24
  • “Японы Ард Түмэнд Баярлалаа” Арга Хэмжээ Боллоо 2022-02-23

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20