Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана


НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болонн “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм.

Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.

Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20