Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГЕГ-ынхан хилээр орж ирж буй иргэдийн цүнх, хармаа сэлтийг ухаж "рентен ашиглахгүйгээр улаан гараараа ажиллаж буй" зураг олны бухимдлыг төрүүлсэн. Улмаар сөрсөн базаа хийж буй мэт хууль бусаар, худал мэдүүлж оруулж ирсэн гэх утгатай алт, мөнгө, монет, хар тамхины зургийг сошиалаар нэг цацав. Өнөөдөр ч өөрсдийгөө өмөөрч Гаалийн Ерөнхий газрынхан мэдээлэл хийсэн юм.
Харин энэ үеэрээ нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, ГЕГ-ынхан бүх төрлийн электрон тамхийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох санал гаргасан тухайгаа дуулгав. "ДЭМБ-аас цахилгаан тамхийг хориглосон тул" хэмээх үгээр энэхүү мэдэгдлээ хаацайлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллагынхны мэдлэггүй мэдэмхийрлээр бол 7000 хорт бодистой янжуур тамхийг хориглохгүй иргэдэд хэрэглүүлсээр байх нь илүү дээр юм гэнэ. "Хорт хавдар үүсгэнэ, ургийн гажиг үүсгэнэ, эрүүл мэндэд аюултай, тамхи үхэлд хүргэнэ" гэсэн бичиг наачхаад түүнийгээ улайм цайм худалдаалж иргэдийг амь наснаас хороож, хорогдуулсаар. Хорогдож буй амь наснаас нь хэдэн их наядаар нь ашиг олсоор.
Янжуур тамхинаас болж дэлхий даяар жилд 8 сая хүн амиа алдсан. Харин АНУ-д жилд 500 мянган хүн амиа алддаг гэсэн бодит судалгаа бий. Харин электрон тамхиар хэдэн хүн нас бардаг тухай тодорхой барим тавим тоон мэдээлэл ч байдаггүй.
Дэхий нийт 7000 мянган хорт бодис агуулагддаг янжуур тамхийг жигжиш, иргэддээ татгалзахыг уриалж байхад Монголд эсрэгээрээ. Хортойг нь илүү татаад, хоргүйг боль хэмээн хориглох нь. Мэдлэггүй байж болно, мэдрэмжтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна