МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэхээр болжээ. МАН-ын дэргэд үе үеийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл өнгөрсөн ням гаригт анхны хуралдаанаа хийж "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудыг хэлэлцэн Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна