Шүүхээс Б.Ариунзаяад тавьсан хилийн хоригийг цуцалжээ

О.Шүрэнцэцэг
2022/03/15

Бycдын тoлгой дээр кoфе acгаж rэмтэл yчруулсан Б.Ариунзаяад xилийн xopиг тaвиад байсан юм.

Шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Тодруулбал, хуурамч хаягаас цахим орчинд мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь тогтоогдсон тул шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байна.

Б.Ариунзаяад авсан таслан сэргийлэх
арга хэмжээг өөрчлөх тухай

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч,  2022.3.04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Б.Ариунзаяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Уг шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20