МАН-ын генсек Д.Амарбаясгаланг намын гишүүддээ хариуцлага тооцохыг шаардлаа

О.Шүрэнцэцэг
2022/03/18

Хэвлэл мэдээллийн редакцууд  нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэхээр болсон.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ажлаар орон нутагт ажиллаж буй тул шаардлагыг өрөөнийх нь үүдэнд нааж үлдээлээ.

Эргэн сануулахад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан авлига албан тушаалын хэрэгт хатуу тэмцэх талаар ярьж байв. Тэрбээр Хөгжлийн банктай холбоотой асуудалд иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран улс төр, ёс суртахууны дарамт үзүүлэн ажиллах байр суурийг илэрхийлсэн юм. Мөн МАН дүрмээрээ намын гишүүд хуулийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бол намаас түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутайг нь тогтоовол намаас хасна гэж заасан. Энэ дагуу МАН-ын гишүүн албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл аван залилсан нь шүүхээр тогтоогдвол албан тушаал харгалзахгүйгээр намаасаа хасах талаар тодорхой мэдэгдсэн.

Сэтгүүлчид нэгдэн өмнө нь Хөгжлийн банкны удирдлагууд болон тус банкны зээлдэгчийг хамруулан "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд товложээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20