Байден Хятадад анхааруулга өгнө гэжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй утсаар ярихдаа ОХУ, Путиныдэмжсэн нөхцөлд хариуцлага хүлээх талаар анхааруулга өгөхөөр болжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен урьдчилан мэдэгдсэн байна.

 Блинкен мэдэгдэхдээ бүс улс орныг Украйн дах дайныг нэн даруй зогсоохын тулд Орос улс, Ерөнхийлөгч Путиннөлөөлж болох бүх аргаа ашиглахыг уриалж байгаа юм байна. Ийм улсуудын дотроос БНХАУ нь нэр нөлөөгөө заавал ашиглах ёстой байтал Бээжин нь дайныг шүүмжлээгүй төдийгүй төвийн сахисан шүүгчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байна гэж шүүмжилжээ. Түүнчлэн Хятадын эрх баригчид ОХУ-д Украйны дайнд ашиглах боломжтой байлдааны зэвсэг техникээр тусалж магадгүй байгаад ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

 Үүнээс өмнө Цагаан ордны албан ёсны төлөөлөгч ЖенПсаки нь Украйны дайнаас болж Оросын эсрэг хориг арга хэмжээг Хятадын тал зөрчвөл ноцтой үр дагавартай тулгарна гэж анхааруулаад байсан юм. АНУ нь Хятадыг Оросоос шатдаг хий, газрын тос худалдан авахаа зогсоохыг шаардаж байгаа юм. Эдгээрийн тоонд ОХУ-ын нутгаас Хятад руу тавих байгалийн шатдаг хий дамжуулах хоолойны том төслүүд багтаж байгаа аж. Гэвч Бээжин нь АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг хууль баталж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн үндэстэй болсон. Энэ хуулийг гуравдагч улсын эсрэг АНУ-ын зүгээс авсан арга хориг арга хэмжээг дагасан Хятадын компаниудад торгууль ногдуулахаар болсон аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20