АНУ-ын эрх баригчид өдөр болгон эсвэл нэг өнжөөд Украинд зэвсэг нийлүүлж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. Тэрээр “Бид өдөр болгон эсвэл нэг өнжөөд зэвсэг нийлүүлж байна. АНУ-ын Батлан хамгаалах яаманд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл бий. Ямар ч байсан сүүлийн хоёр долоо хоногт бид украйнчуудад газар дээр нь 300 сая долларын зэвсгийн тусламжийн амжилттай бөгөөд үр дүнтэй дамжуулан өгч чадсан. Цаашид техник аль болох хурдан нийлүүлэх талаар хүчин чармайлт гаргах болно” гэжээ.
Үүнээс өмнө Крымийн тэргүүн Аксенов нь Оросын ТВ сувагт ярилцлага өгөхдөө “Америк улс оршсоор байсан цагт Оростой сүүлчийн украйн хүнийг үлдтэл байлдах нь гарцаагүй. Тэднийг бүгдийг нь танкны өөдөөс дайруулж дуусахаар л санаа нь амарна” гэж мэдэгдэн олны анхаарлыг татжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна