АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Дундговь аймагт уулзалт хийлээ


Ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд Монгол орны 21 аймгаас 11-д нь ялалт байгуулж, наймд нь дангаар засаглалаа тогтоосон. Тэгвэл эдгээр аймгуудын нэг дуу хуурын өлгийн нутаг Дундговь аймагт ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид ажиллан, бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Ардчиллын салхи татуулсан найман аймгийн нэг Дундговь аймгийн ардчиллыг дэмжигч гишүүдтэй тус намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн санал бодлоо солилцлоо. Дуу хуурын өлгийн нутгийн ардчилагчид нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээн авч, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олны мэндчилгээгээр энэ өдрийн уулзалт эхэллээ. Уулзалтын эхэнд Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд амжилт хүсэн уулзалтыг албан ёсоор эхлүүллээ. Дундговь аймгийн хувьд ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд 15 сумын 9-д нь ялалт байгуулж дангаар засаглалаа тогтоосон нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил болсон юм.
Ардчилсан намын хувьд орон нутаг буюу намын анхан дунд шатанд эв нэгдлийг эрхэмлэн нэгэн цул дан ганц ардчилсан нам хэвээр байгааг хэлж байна. Нэр дэвшигч Баттулгын хувьд гурван зүйлийг бодлого хөтөлбөртөө тусгасан. Үүнд тамга тэмдгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх, үүний араас эв нэгдэл, мөн ирэх сонгуульд Ардчилсан намыг ялуулах бодлого тусгаснаа танилцууллаа.
Харин нэр дэвшигч Батсуурийн хувьд ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсныг хэлээд үүндээ өрсөлдөгч МАН удирдлага сүүлийн 30-н жилд 9 үе солигдсонтой холбон тайлбарлалаа. Мөн аливаа нам анхан болон дунд шатнаас эхэлдэг тиймээс намын анхан дунд шатыг илүү хүчирхэг болгох эдийн засгийн хувьд эрх чөлөөг нь өгнө гэдгийг хэлж байна.
Харин гишүүд дэмжигчдийн хувьд хоёр нэр дэвшигчийг адил дэмжиж байгаагаа хэлж байна. Нэр дэвшигчдийн хэн нь ч намын дарга болсон бай цаашид эв нэгдлийг эрхэмлэн хамтран ажиллахыг захиж байлаа.
Өнгөрсөн УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад ардчилсан нам ялагдсан мэт боловч Орон нутгийн сонгуульд 21 аймгаас 11д нь ялалт байгуулж 8-н аймагт дангаараа засаглаж байгаа. Мөн 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна. Энэ нь нутгийн удирдлагын анхан дунд шатанд АН 57 хувийн амжилттай явж байгааг илтгэх үзүүлэлт.  Үүнээс харахад ардчиллын суурь, үнэнч дэмжигч гишүүд одоо ч байсаар байгаа, итгэлийн гал бөхөөгүйг харж болох юм. Тиймээс Энэ удаагийн намын даргын сунгаа Монголын ардчиллын хувьд чухал ач холбогдолтой юм. Ардчилсан нам намын даргаа 4-р сарын 3- нд сонгож, 4-р сарын 7-ны өдөр намын их хурлаараа батламжлах  учиртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20