“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,
Дээрх үйлчилгээнээс онцолвол, Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Энэхүү үйлчилгээг “e-mongolia” системд нэвтрүүлжээ. Үүний зэрэгцээ, Дорнод аймгийн иргэдэд “e-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийн өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Тус баг энэ долоо хоногт буюу Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ, нутгийн удирдлагууд, алба хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна