Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өссөн

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мээдэлэл хийлээ. Тэрбээр " “Оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдал 500 сая доллар давсан. Оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна. Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс, зэсийн нөөц байгаа хэдий ч хилийн хорио цээрээс шалтгаалж экспорт бага болж төлбөрийн тэнцэл үүсч байна. Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой” гэв.  

 2021 онд экспортоор 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр, жонш зэрэг түүхий эд эзэлж байна. 2022 он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс доогуур байна. Нэг, хоёрдугаар сарын орлогыг 2021 онтой харьцуулвал 20 хувиар бууралттай байна.

 Импорт их хэмжээгээр өсөж байна. Нийт импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. 2021 онд 8 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний  30 хувь буюу 2-3 тэрбум ам.доллар нь бидний хэрэглээ. Энэ хэрэглээнд 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн суудлын автомашинд зарцуулсан. Энэ хэрэглээ 2022 онд өсөх хандлагатай байна. Монголбанкнаас УИХ, Засгийн газарт хэмнэж болох хэрэглээгээ танах, тэр дундаа тансаг хэрэглээний импортыг багасгахад тодорхой арга хэмжээ авах саналыг тавьж байгаа " гэдгийг хэлж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20