Хятадын өмнөд нутагт унасан Boing737 онгоцонд гарсан техникийн гэнэтийн ноцтой гэмтэл сүйрлийн гол шалтгаан байж болох талаар Хятадын “Global Times” мэдээлсэн байна.
Тус сонинд энэ талаар Бээжингийн “Aerospace Knowledge” сэтгүүлийн ерөнхий редактор ВаньЯнань мэдээлсэн юм байна. Учир нь онгоц өөрийн хамгийн зохистой өндөрт, хамгийн зохистой хурдтайгаар нисэж байгаад гэнэт удирдлагаас гарч, өндөр хурдтайгаар доошилсоор сүйрсэн.
VariFlight-аас өгсөн нислэгийн мэдээллийг үзвэл онгоц Куньмин дэх нисэх буудлаас хөөрсний дараа 8896 метрийн өндөр аван нисэж байсан. Тэгээд 14 цаг 19 минутад онгоц гэнэт зохистой өндрөө алдан доошилж эхэлсэн бөгөөд хурд мөн адил 845 км/ц-аас буурч эхэлжээ. Удалгүй 14 цаг 21 минутад MU5735 рейсийн онгоц ADS-B радар дээрээс алга болж, газартай холбоо тасарсан.
Түүнчлэн нисгэгч нь газар дээр удирдлагын төвтэй холбоо барих гэж оролдсон гэх ямар ч мэдээлэл хадгалагдаагүй байна. Тиймээс онгоц зохистой өндөрт нисэж яваад гэнэт хөдөлгүүрүүд нь хүчин чадлаа алдаж, түүнийг дагаад нисгэгчид онгоцны удирдлагыг алдсан гэж таамаглаж байгаа аж.
Гэхдээ ослын бодит шалтгааныг хар хайрцгийг олж, түүнд хадгалагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа тодорхой болно гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна