ХӨГЖЛИЙН БАНК: “Bloomberg TV Mongolia”телевизтэй 814.2 сая төгрөгийн зар сурталчилгаа байршуулах гэрээ байгуулжээ

Өнөрцэцэг
Өчигдөр

Хөгжлийн банкийг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс нийлээд тоночихсон нь олон нийтэд ил болоод буй чанаргүй зээлдэгч нарын жагсаалтаас тодорхой харагдана. Үүний дээр Хөгжлийн банк дотооддоо ч олон асуудалтай байсан нь тус банкинд хийсэн шалгалтын дүнгүүдээс харагдаж байгаа юм. Орон тоог үндэслэлгүй нэмэгдүүлсэн, цалин урамшуулалд их хэмжээний мөнгө зарцуулсан, шууд худалдан авалт хийх замаар өндөр зардал гаргасан гэх асуудлууд бий. Үүний нэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зарцуулсан өндөр дүнтэй гэрээний асуудал юм. 

Тэгвэл тус банк 2014 онд олон нийтэд мэдээлэл хүргэх зардалд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 814.2 сая төгрөгийг “Bloomberg TV Mongolia”телевизэд зар сурталчилгаа байршуулах гэрээ байгуулахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл тухайн жилд зарцуулсан олон нийтэд мэдээлэл хүргэх зардлын 70 хувийг нэг телевизэд зарцуулсан гэсэн үг юм. “Bloomberg TV Mongolia” телевизийг Худалдаа, хөгжлийн банк, Bloomberg телевизтэй хамтран үүсгэн байгуулж байсан юм. 

Эндээс Хөгжлийн банк ХХБ-ны хамаарал бүхий этгээдүүдийг дэмжиж ирсэн нь тодорхой харагдана. 

1. ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас 507 тэрбумыг аваад мурьчихсан найдваргүй зээлдэгч 

Хөтөл ХХК 

295 тэрбум

 

“Кью Эс Си” ХХК

 

212.4 тэрбум

2. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн дийлэнхи хувь нь ХХБ, Улаанбаатар хотын банк, Голомт банкинд байршсан байгаа нь шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн байдал харагдаж байгаа бөгөөд цаашид хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай байна. /ҮАГ-ын шалгалтын тайлан 2014 он/
3. Худалдаа, хөгжлийн банктай хамтран байгуулсан “Bloomberg TV Mongolia”-тай 814.2 сая төгрөгийн зар сурталчилгаа байршуулах гэрээ хийсэн. 

Дашрамд дурдахад “Bloomberg TV Mongolia” телевизийн гүйцэтгэх захирлаар Э.Долгион 2013 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20