“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,
Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дундговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тодруулбал, өнөөдөр /2022.03.24/ Дундговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад www.emongolia.mn системийг хэрхэн ашиглах, цахим ур олгох сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 60 албан хаагч хамрагдлаа.
Тэд ирэх долоо хоногт Өмнөговь аймагт ажиллана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна