Цагаан ордог дараагийн санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцуулжээ. Энэхүү төсвийн төсөлд нь баячуудад ногдуулдаг татварыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, цагдаа ба боловсролын салбар, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэхээр заасан байна.
Ингэснээр 2023 оны санхүүгийн жилд Жо Байдены захиргаа нь холбооны Засгийн газрын үйл ажиллагаанд 5,8 их наяд доллар зарцуулахаар төсөвлөсөн нь энэ жилийн зардлаас бага болсон. Батлан хамгаалах салбарт 795 тэрбум долларт, улсын хэмжээний дотоод төслүүдэд 915 тэрбум доллар зарцуулна.
Төсөлд заасанчлан төсвийн алдагдал 1,15 их наяд доллар байна гэж тооцсон бөгөөд энэ үзүүлэлт 2021 оны санхүүгийн жилийн 2,8 их наяд хүрсэн. Цаашид арван жилийн туршид төсвийн алдагдлыг жил бүр 1 их наян доллароор бууруулахаар тооцсон байна. Төсвийн алдагдлыг бууруулах гол арга нь баячуудад ногдуулдаг татварыг нэмэх.
Жилдээ 100 сая доллар ба түүнээс дээш орлоготой өрхөөс хамгийн багадаа 20 хувийн татвар авч байхаар заасан байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд Америкийн өрхүүдийн 0,01 хувиас нийт 361 тэрбум долларын татвар авахаар тооцжээ. Мөн хуулийн этгээдэд ногдуулдаг татварыг 21 хувь байсныг 28 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ бүхний үр дүнд Байден нь жилдээ 400 мянган доллароос бага орлоготой хүмүүсээс авдаг татварыг нэмэгдүүлэхгүй байхаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна