АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид 14 хоногт 21 аймгийн гишүүд, дэмжигчиддээ хүрч ажиллалаа


Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар өнөөдөр Нийслэлийн иргэдтэй уулзаж, гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ.
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтийн аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч Нийслэлд хүрэлцэн ирснээр ийнхүү орон даяар тархан суусан гишүүд дэмжигчиддээ хүрч, ажиллалаа. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Бага-хангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд, дэмжигчид оролцсон юм.
Нэр дэвшигчидтэйгээ уулзаж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцахаар танхим дүүрэн цугласан гишүүд, дэмжигчиддээ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээгээр Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлж,сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.
Ардчилсан нам өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд парламентад хэт цөөнх болсон. Тиймээс одоо хоёр жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу, үгүй юу гэдэг үндэстний том асуудал учраас энэ удаагийн намын даргын сонгууль чухал ач холбогдолтой гэж уулзалтад оролцогсод онцолж байлаа. Мөн энэ сунгаа сүүлийн сунгаа байж, шүүхийн шатанд тус намтай холбоотой маргаан эцэслэгдэх ёстой гэсэн байр суурийг уулзалт бүрээр иргэд хэлж байсан юм.
Ардчилсан намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Ганц хүний дарангуйллаас болж, үндэсний хэмжээний нам доройтолд орсныг санаж, эв нэгдлийг хангаж, би биш бид гэсэн сэтгэлээр ажиллаарай гэсэн үгийг АН-ын гишүүд дэмжигчид хоёр нэр дэвшигчиддээ уламжилж байсан юм. Ийнхүү АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаа өнөөдрөөр өндөрлөж байна. Сонгуулийн санал хураалт 4-р сарын 3-ны өдөр болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг 4-р сарын 7-нд болох АН-ын их хурлаан ёсчлон батламжлах юм. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20