"Монгол азарганы засааг хяргаж, амьтны эрхийг зөрчиж байна"

О.Шүрэнцэцэг
2022/04/02

Адууг эрлийзжүүлэхийн тулд монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл  хэвлэлийн хурал хийлээ.

Энэ талаар "Монгол адуу" нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чойжамц" Монголчууд морийг өөрсдийн хийморь, сүлдтэй холбож ярьдаг. Гэвч адуундаа хамгийн харгис хандаж, амьдаар нь эд эрхтнийг нь тайрч байна. Энэ бол бидний ой тойнд багтамгүй зүйл. 

Монгол азарганы сэлдий буюу засааг хяргаж байгаа нь амьтны эрхийг зөрчсөн асуудал юм. Мориныхоо нуруун дээр өсөж торнисон монгол хүмүүс өнөөдөр эрийн хийморь болсон эцэг малынхаа эд эрхтнийг тайрч байна. Зүчээтэй уяач болгон, айл бүр өнөөдөр ийм харгислал үйлдэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад албан шаардлага өгнө" гэдгээ илэрхийлсэн юм. 

Мөн тэрбээр "Гадаадаас үржүүлгийн зорилгоор азарга оруулж ирэхийг хатуу хориглох хэрэгтэй. Түүнчлэн монгол азаргыг эрэмдэглэх явдлыг улс даяар хатуу таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцдог шийдвэр гаргаж өгөх хүсэлттэй байна.

Үүнийг шийдвэрлэхгүй бол Дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг рүү хандана. Адуунд хайртай монголчууд өөрсдөө адууныхаа эд эрхтнийг тайраад эрлийз адуугаараа мөнгө олж байна гэдгийг дэлхий сонсох юм бол шившиг болно" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20